Ханбогдчууд , оюутолгойчуудын хамтын ажиллагаа нэг шат ахив

Ханбогд сумын Гурван талт зөвлөл

Ханбогдчууд , оюутолгойчуудын хамтын ажиллагаа нэг шат ахив

Орон нутгийн малчид, үндэсний мөн олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаатайгаар (Говийн Газар Шороо ТББ, ОТ Хяналт ТББ, Аккаунтэбилити Консул) 2012 оны 10 сар, 2013 оны 2 сард тус тус Дэлхийн Банкны Группийн Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений Газар (ЭЗХНЗОГ)-т гомдол гаргаж, уурхайн 2004 оны нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, 2011 оны эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын хөтөлбөр хангалтгүй явагдсан, уурхайн улмаас Ундай голын гольдролын өөрчилснөөр орон нутгийн усны нөөцийг шавхаж, бэлчээрийг доройтуулан, нутгийн иргэдийн тахилга шүтлэгт аюул учирч буй талаар асуудал тавьсан.

Уламжлалт соёл, амьжиргаанд уул уурхай сөрөг нөлөөлөл учруулж буй талаар нутгийн малчин иргэдийн гаргасан 2  гомдлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банкны Группийн ЭЗХНЗОГ 2012 оноос холбогдох талуудтай гомдлуудыг шийдвэрлэх гэрээнүүдийг байгуулж хамтран ажилласан.

Гэрээний үр дүнд:

Дэлхийн Банкны Группийн ЭЗХНЗОГ нүүдэлчин малчид, уул уурхайн компани, орон нутгийн засаг захиргааны хооронд гомдол барагдуулахаар байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад мониторинг хийсний дараа Оюу Толгойн алт, зэсийн уурхайтай холбоотой маргаан шийдвэрлэх ажиллагаагаа 2019 оны 3-р сарын 18-ны өдөр дуусгавар болгосон бөгөөд Дэлхийн Банкны Группийн гишүүд болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА) энэ төсөлд дэмжлэг үзүүлсэн.

Зуучлалын үйл явцын үеэр талууд нутгийн малчид, “Оюу Толгой” ХХК, Ханбогд сумын засаг захиргааны тэнцүү тооны төлөөллөөс бүрдсэн “Гурван Талт Зөвлөл”-ийг үндэслэн байгуулж ажилласан.

Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчдын гаргасан гомдлыг барагдуулах гэрээний хэрэгжилт хангалтай байна хэмээн талууд дүгнэсний дагуу гомдлуудыг хааж, цаашид орон нутгийн удирдлага иргэд, “Оюу толгой” ХХК-ийн хооронд үүсэх аливаа зөрчил, гомдлыг хөндлөнгийн, олон улсын байгууллагын хяналт, туслалцаагүйгээр бие даан шийдэж байхаар болжээ.

ЭЗХНЗОГ ба Гурван Талт Зөвлөл гомдлыг хаах албан ёсны уулзалтыг 2019 оны 3 сарын 22-нд Ханбогд суманд, туршлага солилцох арга хэмжээг 2019 оны 3 сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Туршлага солилцох бага хуралд хувийн хэвшил, иргэний нийгмийн болон засгийн газрын байгууллагууд, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК,  олон улсын донор, хөгжлийн байгууллагууд оролцож Монгол улсад ЭЗХНЗОГ-ын зуучлан чиглүүлсэн маргааныг хамтдаа шийдвэрлэх, зөрчлийг илрүүлэх үйл явцын бодит туршлага, үр өгөөж, сорилтуудын талаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцах боломжийг оролцогчдод олгох зорилготой туршлага солилцох бага хурлыг амжилттай зохион байгууллаа.