Үндсэн зорилго:
• Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх.
Үйл ажиллагааны чиглэл:
- "Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх;
- Хувьцаа эзэмшигчийн хувьд “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох;
- Оюу Толгойн ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлэх;
- Төрд ногдох ашгийг төвлөрүүлэх.
Эрхэм зорилго:
- Монгол Улс, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, төслийн өгөөжийг дээшлүүлэн, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, удирдах эрхийг хэрэгжүүлэх.
Компанийн уриа:
- "Бидний амжилт - Эх орны ирээдүй"
Баримтлах зарчим:
- Хуулиа дээдлэн мөрдөх;
- Олон нийтэд ил тод байх;
- Бие даасан, Хараат бус, Шударга зарчмаар ажиллах.
Компанийн эрх барих дээд байгууллага:
- Толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)
Tweet